2012-04-14
Эцэг эхчүүдэд
14-18 насны хүүхэд
Энэ бол маш олон үйл явдал өрнөдөг, ид шидтэй нас юм. Одоо хүүхэд тань том хүн болоход тун ойртжээ.
Энэ насанд хүрэх бүхий л бэлтгэлийг бага балчир насандаа тэрээр хангажээ.
Бусдыг хүндлэх
Аливаа зөрчил маргааныг хүч хэрэглэлгүйгээр шийдвэрлэх
Өөрийн мэдрэмжийг зохистой арга замаар бусдад илэрхийлэх
Өөрийгөө болон бусдыг хамгаалан тэмцэхэд нь аль хэдийн суралцсан байна.

Өсвөр насны хүүхэдтэй байх нь эцэг, эхийн хувьд маш их адал явдалтай, сонирхолтой, зарим талаараа хэцүү байдаг.
Одоо хүүхэд тань бараг том хүн болсон бөгөөд юм бүхний тухай тантай чөлөөтэй ярилцах чадвартай болжээ. Тэрээр шинэ санаа дэвшүүлж өөрийн гэсэн үзэл баримтлалдаа хүрэх арга замыг сонгож чаддага болсон байна.
Хүүхэдтэйгээ харилцахад өөрчлөлт гарч, бэрхшээл ч их тохиолдоно.
Гэхдээ эдгээр бэрхшээл нь хүүхдэд зөв шийдвэр гаргах, зөрчил маргааныг шийдвэрлэх, ялж, ялагдаж сурах зэргийг зааж сургах боломжийг танд олгодогоороо сайн талтай.

Энэ насны хүүхэд өөрийгөө хэн болохыг мэдэх бүх л боломжит оролдлогыг туршиж үздэг.
Түүний хамгийн гол зорилго нь өөрийнхөө өвөрмөц давтагдашгүй шинж чанарыг олж нээхэд оршино.
Тэрээр өрийнхөө дараах байдлыг гэнэт өөрчилж болох юм.
Сонсдог дуу хөгжим
Хувцасны хэв загвар
Үсний засалт
Найз нөхөд
Итгэл үнэмшил
Хоол хүнсний сонголт
Сургуулиас гадуурх үйл ажиллагаа
Хичээл сурлага, цаашдын сонирхол
Ирээдүйн зорилго төлөвлөгөө
Хөлд орж байх үедээ аливаа зүйлийг барьж үзэж амандаа хийж туршдаг байсан шигээ 14-18 насны хүүхэд өөрийн мөн чанарыг олж нээхийн тулд бүхнийг хийхэд бэлэн байдаг.
Өсвөр насны хүүхэд эцэг, эхээсээ огт өөр хүн болохыг оролдох нь олонтаа. Өсвөр насны хүүхэд өөрт нь ямар нэгэн муу зүйл тохиолдож болно гэдгийг төдийлөн ойлгож хүлээж авдаггүй. Хийж буй зүйлийнхээ улмаас гэмтэж бэртэх, жирэмсэн болох, амь насаа алдаж болохыг тэд бүрэн дүүрэн ойлгодоггүй. Тэд муу зүйл болохгүй гэдэг гэнэн итгэлдээ хөтлөгдөн маш эрсдэлтэй зүйлтэй ч орооцолддог.
Тэд томчуудын дүрд тоглож хориглосон бүхнийг хийж үздэг. Хүүхдийн тань танд итгэх итгэл маш чухал байдаг. Хүүхэд тань ямар нэгэн мэдээлэл эсвэл зөвлөгөөг айж эмээлгүйгээр танд хандан авч чадна гэдэгтээ итгэлтэй байх нь чухал. Хүүхэд энэ насандаа эцэг, эхийн байнгын хяналт дор байхыг хүсдэггүй.
Гэхдээ тэрээр таныг ямагт хажууд нь байж тодорхой, үнэн зөв мэдээлэл өгч, ойлгомжтой шаардлага тавьж оновчтой арга замыг зааж аюулгүй байдлыг нь хангаж байгаа гэдгийг мэдэж байх нь чухал.
Энэ насанд өнөөг хүртэл түүний олж авч эзэмшсэн өөртөө итгэх итгэл, шийдвэр гаргах болон бусадтай харилцах ур чадвар, өөрийгөө хүндэтгэх, бусдын үзэл бодлыг хүндэтгэх, хуваалцах, зөрчил маргааныг шийдвэрлэх чадварууд нь амьдрал дээр шалгагдах болно.
Энэ насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийн хийх ёстой хамгийн чухал зүйл нь
Эцэг, эх хүүхэд хоорондын холбоо харилцааг батжуулах
Хүүхдийнхээ хийж оролцож буй зүйлд хяналт тавих
Хүүхдийнхээ бие даасан байдлыг дэмжих

Эцэг, эх хүүхдийн хоорондын харилцаа холбоог батжуулах
Эцэг, эх хүүхдийн хоорондын харилцаа холбоо нь төрсөн цагаас нь эхлэн батжин тогтдог. Бие биедээ итгэх итгэл болон хамтрах үзэл бодлыг бага наснаас бий болгосоноороо хүүхэд өсөхийн хэрээр энэхүү холбоо нь улам бүр батжиж өсвөр насны хүүхдийн хувьд том хүн болоход нь тулгуур суурь болдог.
Хэрэв хүүхдийн эцэг эхтэйгээ тогтоосон холбоо нь :
Элэгсэг дотно сэтгэл, хайр энэрлээр дүүрэн
Найдвартай, тууштай, итгэж болох бөгөөд урьдчилан харж болохоор бүрэлдэн тогтсон бол хүүхэд өсвөр ансны хөгжлийн үеийг саадгүйгээр бэрхшээл багатай даван туулдаг.

Эцэг, эхтэйгээ сайн харилцаатай өсвөр насны хүүхэд:
Бусад өсвөр насныхан болон насанд хүрсэн хүмүүстэй эв найртай, эерэг харилцан тогтоож чаддаг.
Эцэг, эх өөрт нь итгэж байгааг мэдэрч, энэхүү итгэлийг хөсөрдүүлэхгүй байхыг хичээдэг. 
Бичсэн: chimegch | цаг: 15:40 | Эцэг эхийн булан
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax